ТОСТ, ТОСОН БУМБЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ЦАГ НЬ БОЛСОН

ТОСТ, ТОСОН БУМБЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ЦАГ НЬ БОЛСОН

тусгай хамгаалалтад авч, байгалийн нөөц газар болгох шийдвэрийг 2016 оны 4 сард гаргаж, хилийн зааг тогтоох үүргийг засгийн газарт өгсөн. Гэвч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогүй байна. Сони: Гурвантэс сумын урд хэсэгт мак, чинхуа мак, саусгоби сэндс, өсөх зоос гэсэн дөрвөн компани нүүрсний олборолт явуулдаг. Мөн сумын төс хэсгээр жавхлант орд зэрэг компани олборолт явуулахаар хуулаад эхэлсэн. Хэрэв тус сумын хойд хэсэг тост, тосон бумбын нуруу уул уурхайн үйлдвэрлэлд өртвөл малчид малаа бэлчээх газар болон түүхийн үнэт дурсгалууд устан үгүй болоход хүрч, говийн баянбүрд, булаг шанд ширгэхэд хүрэх юм.

Гурвантэс суманд 1600 гаруй өрх амьдарч байгаагийн 260 нь малчин өрх байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус нуруунд олгогдсон хайгуулын зургаан лицензээс болж хилийн заагийг тогтоох ажил тодорхойгүй хугацаар хойшлоод байгаа юм. Засгийн газраас эдгээр компаниудын зургаан лицензийг одоо болтол цуцлахгүй өдийг хүрчээ. Засгийн газар олон нийтийн дунд Тост, тосонбумбын нуруун дахь зургаан лицензийг цуцлах боломж байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь асуудал дагуулсаар. Энэ мэтээр хугацаа алдах тусам байгалийн үнэт эрдэнэ гадаад захиралтай компаниудын золиос болоход ойрхон байна.