Х.Булгантуяа: Хүүхдийн шүүмжлэлтэй хандаж буй зүйлд төр засаг анхаарах ёстой

Х.Булгантуяа: Хүүхдийн шүүмжлэлтэй хандаж буй зүйлд төр засаг анхаарах ёстой

Хөдөлмөр, Нийгэм, хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн ордонд болж буй "Хүүхдийн оролцоо-2023" чуулганд оролцохдоо дараах байр суурийг илэрхийллээ. 

Х.Булгантуяа: Бид энэ чуулганд оролцож буй хүүхдүүдийн хэлж буй санал, шүүмжлэлийг шууд хүлээн авч ажил хэрэг болгох боломжтой. Зарим нь маш бодитой санал хэлж байна. Тухайлбал эрүүл хүүхэд-эрүүл ирээдүй аяныг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийг ирээдүйд эрүүл байлгах чиглэлд анхаарах юм. Хүүхдийн сурч, хөгжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчныг маш сайн анхаарах хэрэгтэй. Үүнийг хийх боломж бидэнд бий. Амьдрах орчноо сайжруулах бодитой саналийг хүүхдүүд гаргаж байна. 

Өнгөрсөн жил манай яамны зүгээс хүүхдүүдийн санаачилга дээр тулгуурлаж "Найз байя" аяныг өрнүүлсэн. Энэ нь үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох ач холбогдолтой байсан. Энэ аяныг цаашид ч үргэлжүүлэх боломжтой. Аяны хүрээнд хийсэн ажил үр дүнгээ маш сайн өгсөн. 

800 хүүхэд оролцон чуулж буй энэхүү чуулганаас хүүхдүүд 3 төрлийн уриалга гаргана. 

Нэгдүгээрт: Үе тэнгийнхэндээ зориулж 

Хоёрдугаарт: Эцэг эх, асран хамгаалагч нарт 

Гуравдугаарт: Төр засагт хандах юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор болж буй "Хүүхдийн оролцоо-2023 үндэсний чуулган нь маш том дэшлийг хүүхдийн асуудал дээр авчрах болно. Учир нь хүүхдүүд өөрсдөө асуудлаа ярьж, бас шийдлээ хэлэлцэж байна.