Наймдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн "Наймаа" кино нь үзэлтээрээ тэргүүлээд байгаа бөгөөд тус киноны үйл явдлыг товчхон дурьдвал:
Зах зээл шилжих үеэр ганзагын наймаа цэцэглэж төрийн албанд ажиллаж байсан хүмүүс ч ажилаасаа гарч урд хойд хилээр үнэд хүрэх юм болгоныг ил, далд зөөвөрлөж улс орон даяараа хөдөлгөөнд орж байсан үеийг тухай цаг мөчид очсон мэт харуулах болно.
Хүн бүр ардчилалын салхиар амьсгалж хувийн хэвшил хувьчлал, эрчийг авч хөгжлийн салхи сэвэлзэж байлаа.
Сайны хажуугаар саар гэгчээр Монголын зүүн хязгаар Хэрлэн голын эрэг дээрээс залуу эмэгтэйн цогцос олдсоноор тус суурингийн цагдаагийн байгууллага уг хэргийг хийсэн этгээдүүдийг илрүүлэхээр шамдан ажиллана.
Хэрэг улам бүр даамчирч насанд хүрээгүй хүүхдүүд ор сураггүй алга болж эхэлнэ.
Гэмт этгээдүүд болон цагдаагийн тусгай албан хаагчдын хооронд тулгаралт болох бөгөөд аль талын ялалт мөн ялагдлаар дуусч байгааг онц сонирхолтойгоор харуулсан.