Усны хамгаалалтын бүс, үерийн аманд буусан айл, барилга байгууламжийн дэд бүтцийг хязгаарлахыг хүслээ
Усны газрын дарга З.Батбаяраас эрчим хүч, ус, дулааны асуудал хариуцсан дарга нарт хандсан албан бичгийг хүргүүлжээ.
Тодруулах юм бол усны тухай хууль, газрын тухай хууль, хот суурин газрын усан хангамж, татуургын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд зөвшөөрөлгүй газар буусан айл, өрх. Усны ай сав газрын байгалийн тогтоцыг өөрчилж барилга байгууламж барьсан аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч, ус, дулаанаар хангахгүй байхыг хүссэн байна.
Тухайлбал Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүд хаяглаж явуулсан албан бичигт Усны тухай хуулийн хэд хэдэн заалт, Мөн газрын тухай хуулийн заалтуудыг үндэслэн зөвшөөрөлгүй газар барилга барьсан, үерийн аманд буусан айл өрхүүдийн усны хэрэглээг хязгаарлахыг хүсчээ.
Тухайлбал авлига хороолол гэгдээд буй Сэлбэ голын хамгаалалтын бүсэд барьж буй барилгын ус дулааны хангамжийг өгөхгүй, эрчим хүчээр хангахгүй байх боломж нь хуулийн дагуу байгаа. Иймээс энэхүү хуулийг хэрэгжүүлж, зөв замаар явах саналийг Усны газрын дарга З.Батбаяр гаргасан байна. Шууд барилгыг нураана гэхээсээ өмнө хуулийн дагуу арга хэмжээ авч тухайн барилгыг үнэгүйдүүлж, хувийн хэвшил өөрсдөө нураах хүртэл асуудлыг шийдэх боломжтой юм.