“Хятадыг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүдийн нээлт 2023 оны 8 дугаар сарын 30 өдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Цар тахлын улмаас завсарлаад байсан БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо эхэллээ.
Өчигдөр Соёлын төв өргөөнд "Хятад орныг танин мэдэх" нэрийн дор нээлтээ хийсэн соёлын өдрүүд наймдугаар сарын 30 өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд үргэлжилнэ.
Түүнчлэн "Зэвсгийн эрдэм" Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэжээ. Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголт авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломж олгох юм.