Монгол Улсын Соёлын яамнаас орон даяар хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт 2023” аяны Баян-Өлгий аймаг дахь үйл ажиллагааг Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газар хамтран 2023 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулна.
Баян-Өлгий аймаг дахь “Соёлын сэргэлт-2023” аяны нээлт есдүгээр сарын 11-ний даваа гарагт болох ба сумдын үйл ажиллагааг есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд 4 багт хуваарилагдан зохион байгуулна.
“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд “Үндэсний нэгдмэл үнэт зүйлс” соён гэгээрлийн лекц, Соёл, урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт: номын сан, музей, театр, Номын сангийн боловсролын хөтөлбөр, “Яруу өглөө” уулзалт, “Үндэсний бичиг соёлын өв” үзэсгэлэн, “Нүүдэлчдийн намар” уран зургийн үзэсгэлэн, Соёлын бүтээлч үйлдвэрлэл: Гар урчуудын бүтээлийн үзэсгэлэн, Үндэсний бичгийн сургалт, Шилдэг номоор сумдын номын сангийн сан хөмрөгийг баяжуулах хөтөлбөр, уран сайхны кино үзвэр, урлагийн тоглолт зохион байгуулна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.