Шаолиний 32 хуврагаар дамжуулан Хятад оронтой илүү дотно танилцлаа

Шаолиний 32 хуврагаар дамжуулан Хятад оронтой илүү дотно танилцлаа

Хятадыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүд өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн ёслолын оргил хэсэг нь 32 хуваргын үшүгийн үзүүлбэр байсан юм. 

Монголчууд бидний кинон дээрээс л харж, хүүхэд залуусын шохоорхож, сониучирхан үздэг Шаолинь сүмийн тулааны урлагийн гаймшгийг Соёлын төв өргөөний тайзнаа амилуулсан юм. 

Агаарт дүүлэж, уян налархай хөдөлгөөнөөр тулааны урлагийн гайхамшгийг үзүүлсэн 32 хуваргын үзүүлбэр бүр сэтгэл догдлуулж, зүрх баясгаж байлаа. 

Энэхүү Шаолинь үшүгийн үзүүлбэрийг найман настангаас наян настан хүртэл нас насныхан шимтэн үзсэн юм. Энэхүү үзүүлбэр нь соёлын төв өргөөний тайзнаа хоёр өдөр тоглогдох бөгөөд үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлж буйгаараа онцлогтой юм. Шаолинь сүмийн тулааны урлагийн гайхамшиг болсон Үшүг БНХАУ-ын лам хуваргууд олон зууны турш өв соёл болгон хадгалж ирсэн билээ. Үүгээрээ ч дэлхийд онцгойрч, кино урлагаараа дамжуулан сурталчилж ирсэн юм. БНХАУ-ын алдартай жүжигчид шоалинь сүмийн тулааны урлагийн үзүүлбэрийг кинонд ашиглаж олны талархал хүлээж ирсэн. 

Шоалинь сүмийн Үшүгийн тулааны урлагийн энэхүү тоглолтоос тулааны урлагийн гайхамшиг, сонин содон бүхнийг таньж авахаас гадна өв уламжлал, соёл, ёс заншил зэргийг мэдэх боломжтой юм.