Олон улсын Монгол эмнэлгээс зөвхөн Монголчуудад  10-30 хувийн тогтмол хөнгөлөлт үзүүлдэг

Олон улсын Монгол эмнэлгээс зөвхөн Монголчуудад 10-30 хувийн тогтмол хөнгөлөлт үзүүлдэг

БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо 15 дах жилдээ амжилтай зохион байгуулагдлаа. Тус соёлын өдрүүдэд “Зэвсгийн эрдэм” шаолины үшүгийн тоглолт, театруудад кино үзүүлбэр зэргээс гадна Өвөр Монголын олон улсын эмнэлгийн 9 эмч ирж иргэдэд үзлэг оношилгоо хийсэн. 

Үе мөчний эмч Нарстай уулзаж ярилцлаа. 

Үзлэг хэдэн өдөр үргэлжилэх бэ, одоогийн байдлаар хичнээн хүнд хүрч үйлчлээд байна?  

Цаг хугацааны хувьд давчуу 3 хан өдөр үргэлжилж байна. Улаанбаатар хотод 2 өдөр, Налайх дүүргийн эмнэлэгт 1 өдөр ажиллах хуваарьтай байгаа.  Өдөрт дунджаар 300 гаран хүнд үйлчлээд байна.

Энд онош нь тодроод явж байгаа хүмүүст ямар заавар зөвлөгөө өгч байна?

Ганц хоёрхон өдөр үзээд эмчлээд оношлоод явахад тун хэцүү, ер нь бол хүн бүрт тохирсон зөвлөгөөг өгөөд явж байгаа. Шаардлагатай иргэдэд манай эмнэлэгт очиж хагалгаанд орж, эмчлүүлэх зөвлөгөөг ч өгөөд явж байна.

Үений шингэн дуусна гэж ярьдаг. Энэ нь наснаас хамаарах уу?

Үений өвчин олон хүчин зүйлээс үүсдэг. Тухайлбал цаг агаар, хоол хүнстэй нягт холбоотой түүнчлэн наснаас хамаарах тохиолдол ч байдаг. Энэ бол туйлын том сэдэв юм. Энэ өвчнийг ямар хугацаанд аль шатанд нь оношилж  эмчлэхээс шалтгаалдаг.

Ер нь залуу хүн ч өвдөх магадлалтай  юу?

Тийм шүү. Залуухан 20, 30-тай хүмүүс ч үе нь мурийсан байдаг. Гол нь ямар ч өвчнийг эрт илрүүлж эрт эмчлэх нь эдгэрэлт хурдан эргэж өвчлөх өвчлөх нь нэн ховор юм.

Үүнд кальцийн дутагдал нөлөөлөх үү?

Нөлөөлнө. Дан кальци гэлгүй бусад эрдэс бодис удамшил мөн нөлөө үзүүлдэг.

Үений өвчлөлийг заавал хагалгаагаар эмчлэх үү?

Ер нь хагалгаагаар эмчилдэг. Эдгээх явцыг Монгол, Европ эм эмчилгээг хавсарган эмчилдэг.

Үе мөчний асуудалтай хүн танай эмнэлэг дээр очиж эмчлүүлэх бол хөнгөлөлт, урамшуулал даатгал байдаг уу?

Бид нийтдээ 18 удаа Монголд ирж үзлэг оношилгоо хийж байгаа манай олон улсын эмнэлэгт олон Монгол хүмүүс эмчлүүлсэн байдаг. Олон улсын Монгол эмнэлгээс зөвхөн Монголчуудад эмчилгээ хагалгаанаас хамаараад 10-30 хувийн тогтмол хөнгөлөлт үзүүлдэг.

Танд маш их баярлалаа. Эрүүлийг хамгаалах үйлсэд нь амжилт хүсэе. 

 

Ярилцсан: И.Энх-Амгалан