"Гаүли ҮЦК" ххк-ийн арилжаанд оролцох эрхийг түр түдгэлзүүллээ

"Гаүли ҮЦК" ххк-ийн арилжаанд оролцох эрхийг түр түдгэлзүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 456 тоот тогтоолоор "Гаүли ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.

Иймд "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/167 тоот тушаалаар тус компанийн арилжаанд оролцох эрхийг 2023 оны 09 дүгээр сарын  06-ны өдрөөс эхлэн 3 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ