Халзан бүрэгдэйн ордоос болж Сахал Д.Эрдэнэбилэг ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дахин муудах уу?
Ховд аймгийн Мянгад суманд орших газрын ховор элементийн томоохон нөөц болох Халзан бүргэдэйн орд газарт Засгийн газар болон Худалдаа хөгжлийн банкны “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын хооронд битүүхэн “зодоон” хөшигний цаана өрнөөд удаж буй. Харин энэ 7 хоногт хөшигний наан гарч түмэн олны сонорт хүрлээ. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл Ховд аймагт ажиллав. Энэ үед экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын зэс" корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин нар Ховд аймгийн Мянгад суманд ажиллав. Учир нь тус суманд газрын ховорх элментийн хамгийн том орд болох Халзан бүргэдэй байгаа билээ.
Тус орд газрын хайгуулын лиценз 2012 онд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн талд шилжсэн бөгөөд тус орд газрын төслийг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авдаг “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин хариуцаж байгаа гэнэ.
Улс төрийн хүрээнд яригдаж буй ам дамжсан яриагаар бол Халзан бүргэдэйн орд газрыг стратегийн ордын жагсаалтаас мөн л лиценц дамжсан он жилүүдэд хасаж УИХ тогтоол баталсан гэдэг юм билээ. Энэ үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан хугацаатай давхцдаг юм
Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.
Үүнээс гадна засгийн газрын хуралдаанаар газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Энэ бүх үйл явцаас харах юм бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь дээр маргалдаж хүч үзсэн хоёр тал дахиад Халзан бүргэдэйн ховор элментийн орд дээр дахин хүч үзэх болж байх шиг байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадны хөрөнгө оруулагч нарт санал болгож буй гол ажлын нэг нь газрын ховор элментийг олборлох, ашиглах тухай. Иймээс Халзан бүргэдэйн ордыг төрд авах ажил ийнхүү эхлэв бололтой.