ХҮҮХДИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЧААЛАЛ 70,9-157,5 ХУВИАР ХЭТЭРЧЭЭ

ХҮҮХДИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЧААЛАЛ 70,9-157,5 ХУВИАР ХЭТЭРЧЭЭ

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт хүүхдийн эмнэлгийн ачаалал хэтэрсэн. Энэ ачааллыг зохицуулахын тулд дотрын тасгуудад хүүхэд авч байна. Мөн дүүргийн эмнэлгүүдэд төлбөртэй өрөө гэж байхгүй болно. Хамгийн өндөр ачаалалтай дүүрэг нь Хан уул дүүрэг байна. Хүүхдийн эмнэлэг 80 ортой ч одоо 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал нь 157,5 хувиар хэтэрсэн. Харин сонгинохайрхан дүүрэг 168 ортой ч 282 хүүхэд хэвтэж байгаа. Ачаалал нь 70,9 хувиар хэтэржээ.

Тэгвэл чингэлтэй дүүргийн эмнэлэг хүүхдийн 80 ортой. Харин хэвтэж байгаа хүүхдийн тоо 201д хүрсэн бол Сүхбаатар дүүрэг 125 хүүхэд хүлээж авах чадалтай ч ачаалал нь  110,4 хувиар хэтэрсэн. Нийт 263 хүүхэд эмчлэгдэж байна. Тэгвэл Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг 140 хүүхдийн ортой. Одоо 209 хүүхэд эмчлүүлж ачаалал нь 49,3 хувиар хэтэрсэн. Баянзүрх дүүрэг 130 хүүхдийн ортой ч 246 хүүхэд эмчлүүлж байна. Ачаалал 89,2 хувиар хэтэрчээ. Жил бүрийн өдийд эмнэлгийн коридороор дүүрэн хүүхдүүд хэвтэж байдаг. Ийм нөхцөл байдалд иргэд ч тэр эмнэлэг ч тэр дасал болсон гэхэд болно. Харин энэ жилийн хувьд бусад тасгуудаа хүүхдийн тасагруу шилжүүлж байна. Нийт эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 104,7 хувиар хэтэрчихсэн харин зохицуулалт хийснээр ачаалал  39,2 хувиар хэтэрсэн гэсэн тоо гарч байна.Ийм ачаалал нэмэгдэж эмнэлгийн эрэлт өсөхөд төлбөртэй өрөөний бизнес ашигтай болдог. Өдрийн 3000-27 мянган төгрөгийн төлбөр төлж ордог өрөөг иргэд эсэргүүцсээр ирсэн. Учир нь мөнгөтэй бол эмнэлэгт хэвтэж мөнгөгүй бол коридорт хэвт гэсэн гаж тогтолцоо байв.Өндөр ачааллын үед эмнэлгүүдэд төлбөртэй өрөө байхгүй болж ачаалал багатай тасгуудаа хүүхдийн тасаг болгосноор хүртээмж нэмэгдэж байна. Гэвч ачаалал хэтэрсэн хэвээрээ л байна.