Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж байна.

Тодруулбал, өнгөрсөн жил нийслэлийн 161 байршилд RFID уншигч төхөөрөмжүүдийн дэд бүтцийг бүрэн суурилуулсан.

Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох бөгөөд 2024 оноос орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна.

Эхний ээлжид 442 мянган цахим гэрчилгээ болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программын суурилуулалт хийж байна.

Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгож, ирэх сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгох юм. Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа ажил учраас хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэхээсээ илүүтэй жолооч, иргэдийг соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох бололцоог хангах юм гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.