Хан-Уул дүүрэг 21-р хорооны нутаг дэвсгэрт бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид очиход шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч, хоёр иргэн шороонд дарагджээ.
Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад, дарагдаж нас барсан иргэнийг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: НОБГ