Олон талт, бүтээлч хамтын оролцооны ач холбогдол сэдвээр үндсэн хэлэлцүүлэг өрнөж, залуучууд дуу хоолойгоо хүргэж байна
Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын Эвсэл хамтран зохион байгуулж,
НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, “Каритас Чех Репаблик” ОУТББ, “Иргэний боловсрол төв” ТББ дэмжигчээр оролцож байна.
Чуулганы нэгдүгээр хэсэг “Тогтвортой дэлхий ертөнцийн төлөө нэгдэх нь” агуулгын хүрээнд чуулганы эхний хэсэгт “Иргэний орон зайг тэлэх, хүний эрхийн түгээмэл соёл бэхжүүлэхэд залуучуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх “Залуусын давлагаа” клубын зохицуулагч Ц.Бодьцэцэг илтгэл танилцуулж, “Олон талт, бүтээлч хамтын оролцооны ач холбогдол” сэдвээр үндсэн хэлэлцүүлэг өрнөж, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, оюутны хөгжлийн бодлогын зөвлөх Д.Даваадорж, “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-ын гүйцэтгэх захирал З.Энхбаяр, “Хэллоу бэйби аппликейшн”-ий үүсгэн байгуулагч Б.Манд, “Нэгдсэн үндэстний байгууллагын Залуучуудын зөвлөх хороо”-ны 2022-2023 оны зохицуулагч Г.Мандах нар чиглүүлэгчээр оролцож байна.
Чуулган “Эрх зүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлэх нөлөө”, “Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл”, “Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа”, “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх асуудал”, “Залуучуудын ур чадвар, энтрепренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санал, санаачлага”, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудал, боломжит шийдэл” сэдвээр үргэлжилнэ.