Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, “Юнител” групптэй хамтран “Unitel hub” цахим сургалт, мэдээллийн танхимыг 2022 онд Дархан-Уул аймагт анх удаа байгуулж байсан.
Одоогийн байдлаар “Unitel hub” сургалт, мэдээллийн танхим нь хүүхэд, залуусын үйлчлүүлэх дуртай, шинэ мэдээ, мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой газрын нэг болоод байна.
Тиймээс 2023 онд “Unitel hub” сургалт, мэдээллийн танхимыг 10 аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд байгуулахаар зорин ажиллаж байгаа юм.
Энэхүү зоритын хүрээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн “Unitel hub” танхимууд өсвөр үе, хүүхэд, залуусаа хүлээн авч, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.
Залуус та бүхэн “Unitel hub” танхимаар дамжуулан
✅Англи хэл, мэдээлэл зүй, монгол бичгийн болон код бичих сургалтуудад хамрагдах
✅Цахим орчноос шаардлагатай мэдээллээ авах
✅Ном унших, сонсох, Мplus аппликейшн ашиглах
✅Look TV болон бүх төрлийн цахим хичээлүүд үзэх
✅Өглөөний ярилцлага, уулзалтад хамрагдах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.