ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГААС ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ХҮҮХЭД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГААС ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ХҮҮХЭД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

Олон улс, тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож, Хүүхдийн төлөө сангаас шагнал, урамшуулал авах болзлыг хангасан хүүхдийн материалыг тэмцээн, уралдаан дууссанаас хойш 30 хоногт багтаан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өгнө. Материалд:

📍Шагнал урамшуулал авах хүсэлт;

📍Хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулбар;

📍Амжилтыг гэрчилсэн дипломын хуулбар, тэмцээн, наадамд амжилт гаргасныг нотолсон албан ёсны протоколыг байршуулсан цахим хаяг;

📍Мөнгөн шагналыг шилжүүлэх банкны нэр, дансны дугаар, хүлээн авагчийн нэр, регистрийн дугаар.