Сэдэвчилсэн хэлэлцүүлэг нь дараах таван танхимд явагдаж байна.
1.Эрх зүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлэх нөлөө:– “Их Монгол” танхимд
2.Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл – “Үндсэн хууль” танхимд
3.Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа - “Их засаг” танхимд
4.Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх асуудал – Их эзэн “Чингис хаан” танхимд
5.Залуучуудын ур чадвар, энтрепренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санаачилга – “Жанжин” Сүхбаатар танхимд үргэлжилж байна.
Сэдэвчилсэн хэлэлцүүлэг дууссаны дараа “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудал, боломжит шийдэл” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг “Их Монгол” танхимд үргэлжлэх юм.