МАРГААШ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН ЭХЭЛНЭ

МАРГААШ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН ЭХЭЛНЭ

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулган “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоо” уриан дор маргааш буюу наймдугаар сарын 25-нд Төрийн ордноо болох гэж байна. Энэхүү чуулганд 21 аймаг, нийлэлийн 9 дүүргийн залуучуудын төлөөлөл дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцож, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх юм. Тухайлбал, 

1.Эрх зүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлэх нөлөө:– “Их Монгол” танхимд 

2.Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл – “Үндсэн хууль” танхимд 

3.Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа -  “Их засаг” танхимд 

4.Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх асуудал – Их эзэн “Чингис хаан” танхимд

5.Залуучуудын ур чадвар, энтрепренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санаачилга – “Жанжин” Сүхбаатар танхимд тус тус зохион байгуулна. Сэдэвчилсэн хэлэлцүүлэг дууссаны дараа “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудал, боломжит шийдэл” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг “Их Монгол” танхимд үргэлжилнэ.