"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд алтны өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн талаар шинэ мэдээллийг танилцууллаа.
Тус корпорациас "Баянхөндий алтны төслийн газар шорооны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн, эцэслэснээр хөгжүүлэлтийн үе шатыг нэг алхмаар ахиулж байна. Уламжлалт аргаар олборлон, ирээдүйд хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой боловсруулах технологи ашигласнаар бага өртгөөр хөгжүүлэх боломжтой энэхүү төсөл нь хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад үнэ цэнийг бий болгон, хөрөнгө оруулалтын хөшүүрэг болно” гэжээ.
Түүнчлэн “Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-д үндэслэн төслийн санхүүжилтийг эцэслэснээр бүтээн байгуулалтын шийдвэр гаргана. Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн үр дүнд 2025 онд анхны алтыг олборлож, мөнгөн урсгалыг бий болгохоор төлөвлөсөн. Үүнтэй зэрэгцэн, Хөндий эрдсийн дүүрэг дэх бусад ордуудыг хөгжүүлэн, шинэ нээлт хийх хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ" гэдгээ мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ