Сербийн Белград хотод болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-д эмэгтэйчүүдийн 50 кг-д Долгоржавын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ.
Нийт 25 орны 28 нядхан оролцсон 50 кг-д манай тамирчин Д.Отгонжаргал эхний даваанд хийлж, шөвгийн 16-д Туркийн Эвин Демирханыг 8:3, дараагийн тойрогт ОХУ-ын Ксения Станкевичийг оноогоор цэвэр буюу 12:1, хагас шигшээд АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5-аар ялснаар финалдсан юм. Харамсалтай нь, шигшээ барилдаанд Токиогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Юи Сүсакид оноогоор цэвэр ялагдлаа.
Ю.Сүсаки дэлхийгээс дөрөв дэх, Японы эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд 100 дахь алтыг авсан бол Д.Отгонжаргал дэлхийгээс хошой мөнгөн медаль, нийт гурван медаль зүүв.
Манай бөхчүүдийн амжилт үүгээр дуусахгүй. Эмэгтэйчүүдийн 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа жиндээ дөрөв ялснаар финалд үлдэж, маргааш алтын төлөө дэлхийн хошой хүрэл медальт, Туркийн Тосун Бусетай хүч үзнэ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 72 кг-д Энх-Амарын Даваанасан гурав дараалж хожоод шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга АНУ-ын Амит Хлортой туналаа гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.