Хиймэл оюун ухаан ашиглан Умайн хүзүүний хорт хавдрыг бага зардлаар эрт илрүүлэх боломжтой боллоо
"CerviCare AI" хиймэл оюун ухаанд суурилан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн бага зардлаар хамгийн эрт илрүүлэх боломжтой технологийг "AI Medi Mongolia" компани нэвтрүүлэн танилцуулах хэлэлцүүлэг уулзалт 9 дүгээр сарын 24 -нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү технологийг хөдөө орон нутаг орон даяар нэвтрүүлж хүртээмжийг ихэсгэж Монгол эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын өвчлөлийг багасгах зорилготой хэмээн "AI Medi Mongolia" компанийн захирал Д.Тодням илэрхийллээ.
Манай Монгол улс нь умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар ази номхон далайн бүс нутагтаа тэргүүлж байгаагаас гадна өнөөгийн байдлаар Монгол улсын эмэгтэйчүүдийн хорт хавдраар нас баралтын нэг номерт умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Иймд умайн хүзүүн хорт хавдрын өвчлөл болон нас баралтыг бууруулах зорилгоор сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ЭМЯ төр засгийн бодлогын түвшинд олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан нь манай улс шиг өргөн уудам газар нутагтай хүн ам тархуу сууршисан ялангуяа хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагт нарийн мэргэшлийн эмч , лабротори, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас үүдэн умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгоог орон нутагт хийхэд туйлын хүндрэлтэй байгаагаас үүдэн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн хамрагдалт бага хувьтай байна.
Энэхүү үүсээд байгаа асуудлыг бид бүхний шинээр нэвтрүүлж байгаа БНСУ-н “NTL Healthcare” компанийн бүтээсэн “CERVICARE AI” умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хиймэл оюун ухааны технологийг “AI Medi Mongolia” компани улсдаа нутагшуулах гэж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хиймэл оюун ухаанд суурилсан технологоор бүрэн шийдэх боломжтой юм. Тус эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нь нарийн мэргэжлийн эмч хийгээд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж шаардахгүйгээр туйлын богино хугацаанд бага зардлаар умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийг улсын хэмжээнд хийх боломж бололцоо бүрдэх юм.