Төмс хураалт 39.8 хувьтай байна

Төмс хураалт 39.8 хувьтай байна

2023 оны есдүгээр сарын 25-ны байдлаар ургац хураалт ямар байгааг сонирхуулъя. 

Нийт 19.2 мянган га-гаас 26.0 мянган тонн үр тариа, үүнээс 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. 

Мөн 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс, 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо, 7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн ургамал, 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Үүнээс төмс хураалт 39.8 хувь, хүнсний ногооны хураалт 40.1 хувьтай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.