Чансаа тогтоох барилдаан болно

Чансаа тогтоох барилдаан болно

МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг "Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан" есдүгээр сарын 30-ны Бямба гарагийн 11:00 цагаас болно. 2023-2024 оны улирлын эхний барилдаанаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн чансааг тогтоох бөгөөд уг барилдааны чансаагаар дээд түвшний барилдаан буюу аймаг, цэрэг болон улсын цолтон ахалсан барилдаанд оролцох эрхийг авах боломжтой юм.

Барилдах бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд цахимаар бүртгэнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО