"Монложистикс холдинг" ХХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

"Монложистикс холдинг" ХХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/3702 тоот албан бичгийн дагуу “Монложистикс Холдинг” ХХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "MLG" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ