Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох асуудал бага гарна

Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох асуудал бага гарна

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав.

Тэрбээр “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр 52 хувьтай байгаа. Есдүгээр сарын 26-ны байдлаар 80 дизель автобус шинээр орж ирсэн. Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангачихсан. Есдүгээр сарын 15-наас нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжээд байна. Зуны цагтаа гаралтаа хасаад хэмнэлт хийсэн бөгөөд уг хэмнэсэн мөнгөө өвлийн цагтаа зарцуулна” гэлээ.

Тэрбээр мөн парк шинэчлэлт сайн хийж байгаа учраас өвөл автобус хөлдөх, зогсох асуудал бага гарна гэв.