“ЭТТ бонд”-ын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ

“ЭТТ бонд”-ын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.

“ЭТТ Бонд”-ыг эргүүлэн худалдан авах бүртгэлийн өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бөгөөд бүртгэлийн өдрөөр тасалбар болгон хуримтлагдсан хүүгийн хамт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг бонд эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлнэ.

Бондын нөхцөл:

 

Бондын нэр:

“ЭТТ Бонд” Транч 4

Бондын хүү:

Бодлогын хүү+4%

Нийт тоо ширхэг:

766,182

Нэгж бондын үнэ:

100,000 төгрөг

Эргүүлэн авах нөхцөл:

Хугацаанаас өмнө эргэн дуудах нөхцөлтэй

Нэгж бондыг эргэн дуудах үнэ:

101,500 төгрөг

Бондыг эргэн дуудах бүртгэлийн өдөр:

2023 оны 10 дугаар сарын 27

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ