Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлж буй автобус асуудал дагуулаад буй. АТГ, Эрүүгийн цагдаагийн албанаас уг хэргийг шуурхай шалгах ажлын хэсэг байгуулж, зарим обьектод нэгжлэг хийсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тухайлбал "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнтэй хамт "Тэнүүн огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Монгол Улсын зөвлөх инженер Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьжээ.