Монгол Улсын Засгийн газар сэтэр зүүсэн хэдэн сайдтай болсон. Тухайлбал Боомтын сайд, Түгжрэлийн сайд, Олимпын сайд гэх мэт. Гэтэл эдгээр сайд яг үнэндээ хэрэггүй гэдгийг өнгөрсөн цаг хугацааны үйл явдал батлан харуулав.
Тухайлбал Олимпын сайд байсан байгаагүй спортын уралдаан тэмцээн болдогоороо болно. Олимпын сайдын оролцоогүй асуудал шийдэгдээд явна. Тэр хүн эрх мэдэл, ямба эдлэхээс өөр ид шидгүй гэдгийг бид харав. Үүгээр зогсохгүй сайдтай болсон атлаа Олимпоос Монгол улс хасагдах эрсдэлтэй ч нүүр туллаа. Ийм байхад олимпын сайд огт хэрэггүй юм байна.
Түгжрэлийн сайд бол бүүр ч дэмий гэдгийг Но-той ногоон автобусны үйл явц гэрчлэв. Түгжрэлийн сайд авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга гэж явдаг. Гэтэл энэ хорооны сэдэж, санаачлан хийсэн ажил нь ногоон авобус болов. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй 1200 орчим автобусын 60 орчим хувь нь ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан. Нийтийн тээврийн салбарын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй зүйл гэвэл хэрэгтэй. Гагцхүү нийтийн тээврийн шинэчлэлийг хийхдээ углуургаар нь засах бус явж ирсэн гажиг тогтолцоогоо хадгалж хийсэнд алдаа байгаа.
Түгжрэлийн сайд, Нийслэлийн засаг дарга нар давхардсан албан тушаалтай гэхэд болно. Тэд асуудлаа нэг мөр шийдэхэд нэг нэгэндээ тээг болж буй. Хэн нь зааварчилж, хэн нь хэрэгжүүлж, хэн нь захиалж НО-той ногоон автобусыг авсан юм бүү мэд. Иймээс л асуудал ундарчихлаа гэж харж болохоор байна.
Энэ бүхэн нь түгжрэлийн сайд Засгийн газарт хэрэггүй гэдгийг хэлээд өгчлөө. и