НЗДТГ-т үүрэлсэн авлигалчдыг Х.Нямбаатар шүүрдэх нь

НЗДТГ-т үүрэлсэн авлигалчдыг Х.Нямбаатар шүүрдэх нь

Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Но-той ногоон автобусны дуулиан нь хотын дарга Д.Сумьяабазарыг ажлаа өгөх шалтгаан болов. Уг шалтгааныг далимдуулж түүнээс салах бодолтой байсан МАН-ын дарга нарын санаа ч биелэв. Д.Сумьяабазар ажлаа өгөхгүы гэж өглөө нь ярьж байсан ч үдээс хойш нь ажлаа өгөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй цаг гаруй уулзсны дараа Д.Сумьяабазар ажлах өгөхөө мэдэгдэв. 

Д.Сумьяабазарыг орлох хүнийг Х.Нямбаатар гэдгийг ажлыг нь авахаасаа өмнө тохирч чаджээ. Л.Оюун-Эрдэнэ шахалт  үзүүлэхдээ  гурав алхаж нэг ухрах тактикийг боловсруулжээ. Үүний нэг нь Д.Сумьяабазарт зөвшөөрөгдөх. Түүний ажлыг үргэлжлүүлэх, түүнтэй ойлголцох, мөн Ерөнхий сайдын үгийг сонсож, бас бодлогыг нь хэрэгжүүлэх дундын хувилбарыг сонгосон нь Х.Нямбаатар болов. 

Х.Нямбаатар хотод авлигын их цэвэрлэгээг эхлүүлнэ. Хотын захиргааны дээд, дунд, доод шатны 80% цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ. Угжирсан, авлига хээл хахуульд нэр холбогдож явсан хүмүүсийг 5Ш ажиллагаанд өртүүлэх юм байна. Ийм чиглэлийг барьж ажиллах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байна. Түүний энэ бодлогыг хэрэгжүүлэх үүрэг өгч явуулж буы гэдгээ ч Засгийн газрын хуралдааны үед илэрхийлжээ. 

Нийслэл дэхт авлига хээл хахуулийн сүлжээг таслах, тас цавчихаар ийнхүү Х.Нямбаатар ирэх нь ээ.