Дулаан-Ерөө хоорондын 1.3 км замыг шинэчиллээ

Дулаан-Ерөө хоорондын 1.3 км замыг шинэчиллээ

Улаанбаатар төмөр зам ХНН 2023 онд Дулаан-Ерөө хоорондын замын 12 км замд их засвар хийхээр төлөвлөсөн.

2023 оны аравдугаар сарын 4-ний байдлаар дээрх хоорондын замд эхний цонхны ажлаар 1.3 км замыг шинэчлэн солилоо.

Ингэснээр тухайн хэсгийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж, хурд нэмэгдэх боломжтой юм гэж ЗТХЯ-аас мэдээллээ.