Монгол ардын намынхан энэ өдрүүдэд чуулгандаа суух гэж гурилдаж байна. Ирцээ өглөө нь бүртгүүлчихээд л хууль хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн уван цуван гарч ууж идэж, уулзаж шивнэлдээд өдрийг барж байх шиг байна. Холдоод алга болчихоор Ц.Нямдорж нь хорвоогоор нэг нэрийг нь зарлачихаад байгаа учраас мань хүмүүс саарал ордон дотор л сажилж яваа сурагтай.Өөрийнх нь оруулсан хууль хэлэлцэгдэж санал хураах үед сүрхий үгийг Н.Номтойбаяр сайд урсган өгүүлэв. Тэрээр хуралдаа суухгүй байгаа гишүүддээ Ардын намын ахмадуудад зориулсан амлалтыг нь сануулж, ач хүү шиг нь тойглох тухай түмэн олонд зарлаж явсан цаг мөчийг нь дурсав.
Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр
Ийнхүү ахмадуудыг ачилж, бараг л хөлийг нь газар хүргэхгүй гэж амлаж байсан ачтай хүүхдүүд нь болно гэсэн Ардын намынхан алга болчихлоо. Таны гэрт орой бүр л амлалт өгч заларч явсан Ардын хүүхдүүд түмэн олноо таг мартчихсан бололтой. Тиймдээ ч та бүхэндээ олдохгүй. Төрийн ордондоо ч тогтохгүй байгаа нь тун ч сонирхолтой юм даа.