"Шинэ Яармаг" цогцолбор хороололд орон сууц болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна

"Шинэ Яармаг" цогцолбор хороололд орон сууц болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна

Монгол Улсын Хөгжлийн банк чанаргүй зээлийн өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс 3.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 11 орон сууц, 1 үйлчилгээ, 14 авто зогсоолын зориулалттай нийт 26 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна. Эдгээрээс "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын В зоне хэсгийн дутуу гүйцэтгэлтэй 7 блок орон сууц, 2 блок үйлчилгээ, 1 блок авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг танилцууллаа.
 
Ашиглалтад орсон орон сууцны 1 метр квадрат нь 3,3 сая төгрөгийн үнэтэй бол дутуу гүйцэтгэлтэй 7 блок орон сууцны 1 метр квадратын дундаж үнэлгээ нь 1,300,000 мянган төгрөг, 2 блок үйлчилгээний зориулалттай талбайн 1 метр квадрат талбайн дундаж үнэлгээ 800,000 төгрөг, 1 блок авто зогсоолын 1 метр квадрат талбайн дундаж үнэлгээ нь 1,800,000 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. Тухайн барилгыг, барилгын компаниуд, барилга гүйцэтгэгч. төсөл хөгжүүлэгч нарт банкны зүгээс санал болгож байгаа бөгөөд нийтэд нь 63.8 тэрбум төгрөгөөр худалдан авах боломжтой.
 
Таван байршилд ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгүүдээс орон сууц болон үйлчилгээний зориулалттай нийт 56 үл хөдлөх хөрөнгө, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 11 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах нээлттэй саналыг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар авч байна. Дутуу гүйцэтгэлтэй барилгыг худалдан авах саналыг тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад санал болгож байгаа юм.
 
Үл хөдлөх худалдан авахаар сонирхож байгаа хүсэлт гаргагч нь арилжааны банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд үүний тулд урьдчилгаа төлбөрийг байршуулж, баталгаажуулсан тохиолдолд 30 хоногт зээл судлуулах хугацаа олгох юм.
 
Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон. Дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.
 
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк