Ботаникийн цэцэрлэгт мод тарина

Ботаникийн цэцэрлэгт мод тарина

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт болдог.

Үндэсний мод тарих өдрийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жилийн намрын мод тарих үйл ажиллагаа 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр Амгалан дахь Ботаникийн цэцэрлэгт болно.

Намрын тарилтаар нарс, шинэс, хус, улиангар, улиас, тэрэлж, буйлс, голт бор, сарнай, балгана, Япон хайлаас зэрэг мод, сөөгийг тарихаар төлөвлөжээ. 

Иргэд, албан байгууллага хамт олноороо мод тарих ажилд оролцох нь нээлттэй бөгөөд мод тарихыг хүсвэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэнтэй холбогдож, модны нэр төрлийг урьдчилан сонгож, захиалах боломжтой юм байна. 

Эх сурвалж: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй