Өсвөр насны хүүхэд, залуусыг хорт зуршил, мансууруулах эм, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Анзаар" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ аравдугаар сарын 10-18-ны өдрүүдэд Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай аймагт болох юм.
Арга хэмжээний хүрээнд:
- Энэ төрлийн зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, шинж тэмдэг, илрүүлэлт, авсан арга хэмжээ
- Хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил, татгалзах соёлд сургах, хорт зуршлаас ангид байлгах
- ЕБС, МБСБ, Политехник коллеж, их дээд сургуулийн багш ажилтан, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нарт энэ чиглэлээр ажиллах ажлын чиглэл, дадлага олгох
- Эцэг эх, асран хамгаалагчдад өсвөр насны хүүхэд залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хорт зуршлаас ангид соёлыг төлөвшүүлэх, эергээр нөлөөлөх нь зэрэг сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.