"Эр хадны нулимс" хөгжимт драмын жүжиг тоглоно

"Эр хадны нулимс" хөгжимт драмын жүжиг тоглоно

Дорнод аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлого зорилтод орон нутгийн давтагдашгүй онцлог, агуулгатай шилдэг уран бүтээлүүдийг шинээр гаргах, тайзны уран бүтээлээр дамжуулан олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад эх түүх, өв соёлоо нандигнан бахархах, эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх гэж заасан байдаг.

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон сүүлийн жилүүдэд “Ван хүний үр”, “Манлайбаатар”, ”Нүдтэй наран тамга” зэрэг дуулалт болон хөгжимт жүжгүүдийг өөрийн дотоод нөөц, орон нутаг болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр найруулан тавьж, нийтийн хүртээл болгосон. 

Ардын хувьсгалын удирдагчдын нэг, төр цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн тухай өгүүлэх “Эр хадны нулимс” хөгжимт жүжгийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. 

“Эр хадны нулимс” хөгжимт драмын жүжиг 2023 оны аравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ.