Дөрвөн үхэр хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг таслан зогсоожээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлт" орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны "А" нар нь бүлэглэн 2023 оны аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх дөрвөн үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 