Х.Нямбаатар: "Би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах хүсэлтэй байна. Энэ бодлоо өөрчлөхгүй. Өмнөх хотын даргын ажил үүргийг үргэлжлүүлж, хууль бусаар баригдсан барилгуудыг нураах ажлыг хийнэ. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн ирэх оны төсвийг батлах олон асуудалд анхаарна.Хэрвээ намайг хотын даргаар томилохыг дэмжвэл тодорхой хэмжээний халаа сэлгээг хийнэ. Богино цаг хугацаанд хурдтай ажиллаж чадахгүй, цаг нөхцөөж байгаа хүмүүсийн томилгоо, халаа сэлгээг хийнэ. Би өмнө нь ХЗДХЯ-нд том халаа сэлгээ хийгээгүй гэдгийг мэдэж байгаа байх"Би ганц, хоёр байгууллага удирдаж байсан. Би шийдвэр гаргахаас айдаггүй. Шийдвэр болон эцсийн үр дүн нь тулгамдаж, хүлээгдэж буй асуудлуудын гарц гаргалгааг гаргахад чиглэх ёстой.