Улаанбаатар хотын захиргаанд үүссэн авлигын сүлжээг таслах итгэлийг Х.Нямбаатарт өгье

Улаанбаатар хотын захиргаанд үүссэн авлигын сүлжээг таслах итгэлийг Х.Нямбаатарт өгье

Но-той ногоон автобусны дуулиан Улаанбаатар хотод угжирсан авлигын сүлжээг олны анхааралд хүргэв. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дунд шатныхан авлига хээл, хахуулийн сүлжээг үүсгэчихэв үү? Эсвэл хотын удирдлага энэ асуудалд хутгалдчихсан уу? гэх мэт асуулт, таамаг хөвөрсөн. 

Ногоон автобусны дуулиан Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарын ажлыг өгүүлэв. Мөн Нийслэлийн нийтийн тээвэр, худалдан авах ажиллагааны газрын зарим нэр бүхий хүмүүсийг хэрэгт татахад нөлөөллөө. Энэ бүхэн дуусаагүй. Дуулиан болоход сугарч үлддэг, авлига хээл хахуул авч гаршсан дунд шатныхан байгаа гэдгийг хотын захиргаанд ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүс ч шүгэл үлээгээд эхэллээ. 

Засгийн газраас авлигын эсрэг 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Энэхүү ажиллагааг Нийслэлийн засаг захиргааны нэгжүүдэд эрчимжүүлэх ажлыг хийх чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Энэхүү ажлыг бодит ажил болгох үүргийг хүлээж буй хүн нь Х.Нямбаатар болж байна. Албан бус яриагаар бол Х.Нямбаатар Нийслэлийн засаг дарга болсон нөхцөлд 80 орчим хувьд халаа сэлгээ хийнэ гэх шум дуулдав. 80 биш юм гэхэд нэг хэсгийг нь ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авна гэдгээ Х.Нямбаатар хэлчихэв. 

Шийдвэр гаргахаас айхгүй. Халаа сэлгээ, гашуун шийдвэр гаргахад бэлэн байгаа. Өнөөдөр олны уурыг хүргэх нь цаашдаа хотын хөгжилд тустай шийдвэр гаргана гэсэн хатуу үгийг Х.Нямбаатар нэг бус удаа хэлэв. Иймээс энэ бүхэн ажил хэрэг болно гэсэн хүлээлт үүсээд байна. 

Иймээс Нийслэлийн засаг захиргааны нэгжид үүрлээд буй авлига хээл, хахуулийн сүлжээ үүсгэсэн нөхдийн сүлжээг устгах үүргийг Х.Нямбаатарт атгуулаалд үзье. Зоригтой шийдвэр гаргах, амалсан амлалтаа хэрэгжүүлэхэд нь шахалт үзүүлье гэсэн яриа иргэдийн дунд гарах болжээ.