Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй албаны төлөөлөл орон нутагт ажиллаж байна.
Орон нутагт ажиллах үеэрээ Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааны байранд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам түүчээлэн хэрэгжүүлж, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааг Улаанбаатар хотоос 4 аймаг хиллэдэг Булган аймгийн Дашинчилэн сум руу өнгөрсөн гуравдугаар сард нүүлгэн шилжүүлсэн юм.
Одоогоор салбар яамны харьяа гурван байгууллага орон нутагт нүүн шилжиж ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.