Өмнөговь аймаг 100 га талбайд үйлдвэр технологийн парк байгуулна

Өмнөговь аймаг 100 га талбайд үйлдвэр технологийн парк байгуулна

Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн нэг том зорилт болох Үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг 100 га талбайд 8.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын дэд бүтэц болох цахилгааны шугам, бохирын шугам, мэдээлэл холбооны шугам, аймгийн төвтэй холбосон авто зам зэргийг цогц хэлбэрээр төлөвлөн, бүтээн байгуулж байна гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.