ЕХ-ны гишүүн улсуудын удирдагч нар Брюссельд болсон Дээд хэмжээний уулзалтын үеэр, Орос улс Украин болон Сири улсуудад цэргээ оруулсан тухай асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр Украины асуудлаарх Минскийн энхийн хэлэлцээрийг талууд дагаж мөрдөхгүй байна гэж Франц, Герман улсуудын төлөөлөгч нар мэдэгдсэн байна. Европын Холбооны гишүүн улсуудын удирдагч нар өчигдөр, Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин зургаан сараар хугацаагаар сунгахаар тохиролцсон. 2014 онд Орос улс Крымын хойгийг өөртөө нэгтгэснээс үүдээд ЕХ Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан. Оросын талыг баримтлагч нарыг Украинд тогтворгүй байдал үүсгэхэд турхирсан гэсэн шалтгаанаар Оросын зэвсэг экспортлогч нар, банкууд болон хувь хүмүүс, мөн Владимир Путины ойр дотны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсан. Тэгвэл энэ уулзалтаас, оросын эсрэг авсан энэ хоригийг дахин 6 сараар сунгах шийдвэр гарсан байна.