Туркийн Анагаах ухааны сургуулийн декан, профессор Тунч Фисгин тэргүүтэй МедикалПарк эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Туркийн Анагаах ухааны сургуулийн декан, профессор Тунч Фисгин тэргүүтэй МедикалПарк эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Туркийн Анагаах ухааны сургуулийн декан, профессор Тунч Фисгин тэргүүтэй МедикалПарк эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол улсаас чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдүүдэд Турк Улсад чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан бол энэхүү мэс заслыг Монгол Улсад хийж, эмч, мэс засалчдыг чадавхжуулахад хамтран ажиллаж байгаа талаар төлөөлөгчид танилцуулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах эмнэлэг ажилладаг. Энэхүү эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих хамтран ажиллах талаар санал солилцсон.
Дэд сайд, монголын олон хүүхдэд эрүүл саруул амьдрал бэлэглэж, эрүүл мэндийн салбарт томхон хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Эх сурвалж: ХНХЯ