"Худалдаа хөгжлийн банк" ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт танилцууллаа

"Худалдаа хөгжлийн банк" ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт танилцууллаа

"Худалдаа, хөгжлийн банк" ХК нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. 

Тус банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах хувиар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд: 

  1. Байгууллагын сегментэд олгох дүн: 50.0%

  2. Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 20.0%

  3. Иргэдийн сегментэд олгох дүн: 30.0%

2023 оны 3-р улирлын байдлаар байгууллагын сегментэд 520 сая төгрөг, жижиг, дунд бизнесийн сегментэд 2.7 тэрбум төгрөг, иргэдийн сегментэд 5.0 тэрбум төгрөгийн зээл олгож нийт 8.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ