Ютүб, Хойд Солонгосын төрийн тв-ийн сувгийг блоколсон байна. Солонгосын төв телевизийн цахим хуудас руу зорчиход, “Ютүбийн зарчмыг зөрчсөн учраас энэ хаягийг цуцалсан” гэсэн бичиг гарч ирж байгаа юм. Энэ сувгийг ихэвчлэн өдөр тутам ашиглаж, шуурхай мэдээ нэвтрүүлдэг юм байна. Сувгийг блоколсон шалтгаан нь АНУ-ын хориг арга хэмжээтэй холбоотой байж болзошгүй гэж зарим ажиглагч нар дүгнэж байна. Өнгөрсөн 3 дугаар сард Төрийн сангаас Америкийн компаниуд, хувь хүмүүст хориг арга хэмжээ авсан. Тодруулбал, Америкийн компаниуд болоод хувь хүмүүсийг Хойд Солонгосын суртал, ухуулгын хэлтэстэй бизнес хийхийг хориглосон. Вашингтон Пост-д мэдээлснээр, Гүүгл компани энэ хоригийг зөрчихөөс зайлсхийж өнгөрсөн сард энэ хаягийг блоколсон байна. Гүүглийн албаны төлөөлөгч нь, “хувь хүмүүсийн видео, сувгуудын асуудалд бид ямар нэгэн тайлбар өгөхгүй. Гэхдээ бид үйлчилгээнийхээ зарчим, шаардлагыг зөрчсөн хаягуудыг блоклох арга хэмжээ авдаг гэсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард энэ сувгаар Хойд Солонгос улс устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэсэн мэдээг шууд дамжуулж байсан.