Дуучин Б.Наранцогтын “Хөгжмийн эгшиг уран бүтээлийн тайлан” тоглолт аравдугаар сарын 26-нд Улаанбаатар паласын их танхимд болох гэж байна.
Тоглолтод ЦДБЭЧ-ийн уран бүтээлчид, ятгын чуулгын ятгачид, дуучин Л.Банзрагч, Мотив хамтлагийн Ганбаа нар ая дуугаа өргөх ажээ.
Уг тоглолтыг “Хишиг” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд амьд хөгжим, ятгатай дуулах юм байна.