"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "ЭТТ-бонд"-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг түр зогсоолоо

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "ЭТТ-бонд"-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг түр зогсоолоо

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан нээлттэй арилжсан "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэж, тус бондын арилжааг зогсоох  зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороон (СЗХ)-д хүргүүлсэн байна.

Иймд СЗХ-ны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 150 тоот албан шаардлагын дагуу "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй