Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Мөнхзулыг томиллоо

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Мөнхзулыг томиллоо

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу сул орон тоо гарсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгуулсан. Уг сонгон шалгаруулалтад оролцсон Л.Мөнхзулыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 430 дугаар тогтоолоор томилохыг санал болгосны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг танилцуулан хүлээлцүүлэн өглөө.
Ажил хүлээлцэх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Нийгмийн даатгалын багц хуулийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудыг чадавхжуулах, багц хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, албан үүргээ хуулийн хүрээнд мэргэжлийн түвшинд шуурхай гүйцэтгэж ажиллахыг зөвлөлөө.
 
Эх сурвалж: ХНХЯ