"ЭТИК" продакшн 5 нас хүрлээ

"ЭТИК" продакшн 5 нас хүрлээ

Өвөрмөгц өнгө төрх, шинэлэг уур амьсгалтай, нийгмийн буглаа бүхнийг уран бүтээлээрээ илэрхийлж ирсэн "ЭТИК" продакшн өнөөдөр 5 нас хүрч байна. Тэд 2018.10.26-ний өдөр анх тамга тэмдэгээ авч үүсгэн байгуулагдсан. Өнгөрөгч 5 жилд өргөн дэлгэцийн 8, олон ангит 1 уран бүтээлийг үзэгч түмэнд толилуулсан байна. Уран бүтээлээс дурьдвал: 
 
- Хүний цаана муск 2018
- Цуурхал муск 2019
- Амуре оак 2019
- Хэлгүй жим 2020
- Үнэн хайр муск 2021
- Хуулиас гадуур муск 2021
- Мардай муск 2022
- Хар ажил муск 2022
- Наймаа муск 2023
"ЭТИК" продакшны захирал А.Энхжин цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлэн талархал илэрхийлсэн байна.
 
           Бид энэ л өдөр 5 нас хүрлээ. 2018.10.26-ний өдөр #ЭТИК продакшн анх тамга тэмдэгээ авч үүсгэн байгуулагдаж билээ🤘
Тэр цагаас хойш үргэлж хамт, биднийг үргэлж дэмжиж байдаг эрхэм үзэгчид болон уран бүтээлийг минь дэмжин ажилдаг ах эгч найзууд болон дүү нартаа баярлаж явдаг шүү. ❤️Та бүхнийг хүндэтгэсэн #ЭТИК продакшны уран бүтээлчид…