ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй яриа хэлэлцээр хийсэн байна. Тэднийг олон арван жилийн турш үргэлжилж байгаа газар нутгийн маргаан болоод дайны дараах энхийн хэлэлцээрийг голчлон ярилцсан гэж эх сурвалж мэдээлж байна. Нэг цагийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн дараа Японы ерөнхий сайд Шинзо Абэ сэтгүүлчдэд яриа өгсөн. “Би Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй “ний нуугүй, гүн гүнзгий” яриа хэлэлцээр хийсэн, Номхон далайн 4 маргаантай аралд эдийн засгийн хамтын үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцсэн” гэдгээ хэлснийг эх сурвалж онцлон мэдээлж байна. ОХУ 11 дүгээр сард маргаантай арлуудад Японтой хамтран эдийн засгийн хамтын ажиллагаа явуулахаар таамаглаж байна, гэсэн ч зарим шинжээч нарын үзэж байгаагаар, хэрвээ Япон улс үүнийг хүлээн авах юм болАрлуудад Оросын хяналтыг хүлээн зөвшөөрсөн том алхам байх болно гэж анхааруулж байна. Япон улс 4 арлынхаа маргааныг таслахад ахиц гаргахын тулд хаалгаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаа. Япон улс, “Номхон далайн 4 арлыг өөрийнхөө газар нутаг гэж үздэг, мөн Орос улс Дэлхийн 2 дугаар дайны үед Японыг бууж өгсний дараа энэ арлуудыг хууль бусаар эзэлсэн гэж үздэг. Харин Орос улс энэ арлцудыг эзэлсэн нь хууль ёсны дагуу болсон юм аа гэж, Японыг дайны үр дүнг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг юм. Пүрэв гарагт оросын ерөнхийлөгч Путин Японы хэвлэлд яриа өгсөн, энэ үеэрээ, “Дөрвөн арлын асуудлаар Орос-Японы хооронд газар нутгийн маргаан байхгүй. Бидний хооронд газар нутгийн ямар ч маргаан байхгүй гэдэгт бид итгэж байна. Харин Япон улс манай улстай газар нутгийн маргаантай гэж итгэдэг. Энэ асуудлаар ярилцахад бид бэлэн” гэж хэлсэн байна. Анх 2014 онд Путин Япон улсад айлчлахаар төлөвлөж байсан ч Украины хямралын дараа хоёр орны харилцаа муудсан учраас Путины айлчлал хойшилсон байгаа. Путины Япон улсад хийсэн энэ айлчлал нь Путиныг сүүлийн 11 жилд Япон руу төрийн айлчлал хйисэн анхны ерөнхийлөгч болгож байна.