"Tsam-THE Dance of Gods” гэрэл зургийн үзэсгэлэн Бангкок хотод нээлтээ хийв

"Tsam-THE Dance of Gods” гэрэл зургийн үзэсгэлэн Бангкок хотод нээлтээ хийв

Монгол Улсын Соёлын элч, мэргэжлийн гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар дамжуулан сурталчлах “People and Their World”: Tsam – the Dance of Gods үзэсгэлэнг хамтран зохион байгууллаа.
 
 
Уг үзэсгэлэн "River City Bangkok" үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 24-ны өдөр нээлтээ хийсэн ба цам харайлгах соёл, "Амарбаясгалант хийд"-ийг сурталчлах, монгол ахуй, өв соёлыг харуулсан гэрэл зураг, баримтат киног 12 дугаар сарын 5-ныг хүртэл олон нийтэд танилцуулах юм.
 
 
Тайландын алдарт гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад ажиллах үед нь БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзсаны дагуу "Tsam – the Dance of Gods" үзэсгэлэнг БОАЖЯ дэмжин ажиллав.
 
 
 
 
 
Эх сурвалж: БОАЖЯ